НҮҮР
НҮҮР
МЭДЭЭ
МЭДЭЭ
ФОРУМ
ФОРУМ
АВТО ЗАХ
АВТО ЗАХ
АЖЛЫН ЗАР
АЖЛЫН ЗАР
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ
БОЛОВСРОЛ
БОЛОВСРОЛ
ЧӨЛӨӨТ ЦАГ
ЧӨЛӨӨТ ЦАГ
ЗУРХАЙ
ЗУРХАЙ
ЭРҮҮЛ МЭНД
ЭРҮҮЛ МЭНД
gadaad ajilchdad tuslah tov
СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
XE Login

 
  

Мж трейд Солонгос автомашины онлайн худалдаа

Бүх төрлийн авто машин он хамаарахгүй барьцаалж зээ...
Zarna/solino [05-29]
Zarna/solino BMW 5 serie 2009/2012 11500$
landrover f... [05-29]
Temuulen Dangaa landrover free lander 1.8cc mehanic...
2016оны 4 сарын 29нд орж иpcэн гаалийн бичигтэй 200...
Inchond baiga [05-29]
Mercedes Benz c200ML Coupe zarna 2003 on Benzen 180...

MOBILE MARKET

s3 50.000 [05-29]
zarna 50.000
2 симтэй, original Мобигоос авж байсан, FM radio, М...
S6 edge tsa... [03-06]
Solongosoos irsen S6 edge tsagaan ongotei 32 gb uta...
Untitled [02-05]
I watch zar... [02-05]
Bluetooth-r utastai xolbogddog, utsand duudlaga irx...
 
Нэгэн бүсгүйн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

“ Эмэгтэй нь нөхрийнхөө тухай яаж юу гэж бодно вэ эр нөхөр нь яг тийм болдог ” гэж нэг удаа би интернетээс уншсан юм. Гайхалтай шүү. Яг л ийм болдог, байдаг. Үүнийг яах ч арга байхгүй. Энэ нэг тийм нууцлаг,ид шидтэй зүйл аятай, ойлгож байна уу? 
Эмэгтэй хүний хүч асар их, заримдаа бүүр яах ч аргагүй болтол маш нарийн нөлөөлдөг. Хэрэв эмэгтэй хүн чамайг хэн ч биш гэж бодвол чи хэн ч биш л болно. Аймшигтай , сөнөөгч хүч шүү. Нөгөө талаас бол хэрэв эмэгтэй хүн “ бүх юм сайн сайхан байна. Ийм л эр хүн надад хэрэгтэй. Энэ бол миний л хүн мөнөөсөө мөн ” гэж бодох аваас эр хүн шууд өөрчлөгдөж , цэцэглэж эхэлдэг “ Олег Торсунов
Тэгээд би бодолд орлоо. Их удаан бодлоо, зарим үйл явдлыг амьдарлаараа тууллаа. Харин өнөөдөр бодлуудаа та нартай хуваалцахаар шидлээ.:
• Тэр бол азгүй амьтан
• Түүнд итгэх аргагүй
• Тэр юу ч чадахгүй
• Тэрний юу нь ч бүтэхгүй
• Би илүү сайхан жаргалтай байх тавилантай
• Тэр заавал өөрчлөгдөх ёстой
• Тэр маш их дутагдалтай
Энэхүү жагсаалтыг цагийг нь олж зогсоохгүй л бол тасралтгүй үргэлжилнэ. Бид энэ жагсаалтаа өөрийн найз бүсгүйчүүдтэй, ээжтэйгээ байнга гомдоллон хуваалцдаг, үгүй юм аа гэхэд өөрийн толгойдоо байнга эргэлдүүлж байдаг
Бид яагаад ингэдэг вэ?
Бид өөрсдийгөө түүнийг өөрчилж чадна, тэгээд бидний амьдрал өөрчлөгдөж бид зөөлөн, ялдам, хайрлагч нэгэн болж хувирна гэж итгэж байдаг. Гэхдээ эхлээд тэр компьютерын хамаарлаасаа салж,миний хүссэн хэмжээний мөнгө олдог болж хаашаа ч юм намайг урьж, юу ч юм бэлэглэдэг болох ёстой. Өөрчлөгдөг л дээ.
Бид хүүхэд насандаа саатаж өөрийн амьдрал болон өөрөө өөрийгөө хөндлөнгөөс харахыг хүсэлгүй зөвхөн л эр хүнээс өөрчлөлт гарахыг хүлээгээд байдаг. Хэрэв эр хүн өөрийн дутагдлаа засчихвал би аз жаргалтай болох болно гэдэг бодол маш гэнэн бодол юм шүү. Хүний алдааг л дөрөөлж анхаарлаа хандуулах явдал нь өөрийн алдаа дутагдлаа олж харахгүй байдалд хүргэдэг.
Бусдыг шүүмжлэхдээ бид өөрийгөө олж хардаггүй. Өөрийн алдаа дутагдлаа олж харах нь их хүнд ба эмзэг байдаг ба хэрэв өөртөө шударга хандвал алдаа дутагдлаа засах хэрэгтэй болдог. Нөхрийхөө алдааг засах гэх нь хамаагүй хялбар ба бусдад гомдоллож дэмжлэг хүртэх нь илүү амттай байдаг. Би сайн, тэр бол муу. 
Бид нөхрөө буруутгангаа тэнгэрт хөөрч, түүнээс илүү ухаантай, илүү гэж боддог. Бусдаар анхаарал яаж хүртэхийг бид нар мэддэггүй. Түүнээс дээр гарсанаар бид дэмжлэг хүртээд байх шиг болдог.
Нөхрөө шүүмжилж, түүний тухай муугаар ярих хэрэггүй, хэрэв тэгвэл нөхөр чинь салаад явчихна,нууц амрагтай болчихно гэдгийг интернет ба хэвлэл мэдээллээс байнга л олж хардаг. Бидний сэтгэл тавгүйтэж дотор арзганасан үедээ бид дээрхийг хамгийн сүүлд боддог. Бид сөрөг болгоноо гадагш нь гаргах хэрэгтэй. Бид үүнээ дотроо хадгалаад байж чаддаггүЙ БА гаргах хүнээ хайж эхэлдэг
Бид дотор тулгуургүй, насанд хүрсэн хүчийг өөрөөсөө мэдэрдэггүй учраас өөрсдийгөө өрөвдүүлэх, дэмжүүлэх хэрэгтэй байдаг учраас гомдоллож, нөхрөө шүүмжилдэг. Сул дорой байдлаа яахаа бид мэддэггүй. Өөрийнхөө амьдралыг бие даан хэрхэн өөрчлөхөө бид нар мэддэггүй. Бидний амьдралыг өөрчилчих байх гэсэндээ бид бусдыг танихыг эрмэлздэг. Үнэндээ хүүхэд шиг гэнэн ойлголт байгаа биз?
Бид нөхрийхөө талаар найз бүсгүйчүүлдээ юм уу ээждээ гомдоллохдоо өөрийгөө хаацайлан тэдний дэмжлэгийг авахыг хүсдэг. Энэ үнэхээр хүүхэд шиг гэнэн хуурталт шүү
Бид түүнд болон бусдад түүнийг муу гэж хэлж ярихдаа далд ухамсартаа бидний амьдралыг сайхан болгоогүйх нь төлөө түүнээс хонзонгоо авч байдаг. Тэгсэнээр бид нөхөрлүүгээ энерги шилжүүлэлтийг дотроо блоkлож түүнийг дэмжихээ больчихдог.
Энэ нь юунд хүргэдэг вэ?

Нөхрийхөө тухай муугаар ярих бодох үедээ эмэгтэй хүн түүнийг үл хүндэлж, бодлоороо түүнээс холдож, энергийн хувьд түүнийг дэмжихгүй болдог. Түүний хамаг л юм нь бүтэлгүйтэж эхлэж, мөнгө олдохгүй болж, тэрээр сэтгэл гутралаа архиар тайлахыг хичээж эхлэх ба бид түүнийг хүндлэл ахадсан хүн , бидний зөв байсан гэсэн бодолдоо улам бүр автагдаж эхэлдэг. Бид битүү тойрогт орчихдог. Ийм нөхцөлд эр хүн юуг ч өөрчлөх хүчгүй болчихдог.
Хэрэв бага дээр нь л зогсоохгүй бол шүүмжлэх сэдэв заавал олддог. Энэ бол маш муу үйлдэл юм шүү. Түүний тухай муугаар бодож, найз бүсгүйчүүл болон ээждээ муугаар ярих үедээ улам бүр өөрийн зөв юм шиг бодогдож эхлэх ба ингэснээр өөрсдийн харилцааг нураагаад зогсохгүй өөрийгөө ч үгүй хийж байгаа юм.
Энэ нь мэдрэлийг савлуулж, эмэгтэйн зүрх сэтгэлийг хатууруулж, бид өөрийн сэтгэлийг хордуулж, өөрийн махбодийг сөрөг бүхнээр бохирдуулахад хүргэдэг. Ингэхдээ энэ муу бүхнээ хадгалж цааш нь дамжуулдаг гээч
Сөрөг бодлууд маш их энергийг шавхдаг. Эр хүний хувьд эмэгтэй хүний оролцоо, энерги, сайшаал нь эр хүнийг боловсруулах, амжилтанд хүргэх хамгийн үнэт түлш нь юм. Эм хүн нөхрийхөө тухай муугаар бодож байсан цагт эр хүнд амжилтанд хүрэх, танд таалагдах ямар ч боломж үгүй болдог.
Эмэгтэй хүн эр нөхрөө хайрлахгүй байдал гаргаснаараа хүүхдүүддээ ч муу нөлөө үзүүлж байдаг. Одоо санахыг хичээгээд дараахи асуултанд хариулаарай:
• Танай ээж чинь аавыг чинь хүндэлэдг байсан уу?
• Таа үүнийг яаж ойлгож байсан бэ?
Та үүнийг зөвхөн мэдэрч л байсан. Хүүхдүүдэд юуг ч тайлбарлах шаардлагагүй. Хэрэв та эр нөхрөө үл хүндэлдэг бол:
• Хүүхдүүд муу сурч эсэргүүцэлээ илэрхийлдэг
• Таны үгэнд үл орж, тантай бүдүүлэг харьцаж эхэлдэг
• Бүхнийг эсэргээр нь хийж, муу хүүхдүүдтэй нийлж, буруу зуршилд автаж эхэлдэг
• Тэд цаашдаа гэр бүлийн харилцаанд орж чадахгүй болчихдог
.
Нөхрөө үл хүндлэх нь асар их муу үр дагавартай

Нөхрийхөө талаар бусдад гомдоллосоноор та “ тэр чиний хань биш ээ ” “ сал, сал ” мэтийн зөвлөгөө их сонсдог. Энэ хэлэлцүүлэгт та өөрийгөө биш өөрийн зүрх сэтгэлээ бус өрөөлийн бодол санааг сонсож байгаа шүү дээ. 
Нөхрийнхөө тухай ээждээ гомдоллох үед та ээжтэйгээ үл харагдах шижмээр холбогдож хүүхэд хэвээрээ байна гэсэн үг юм. Ээжтэйгээ хамтран нөхрийхөө эсрэг болсоноор та тодорхой хэмжээнд нөхрөөсөө урваж байна гэсэн үг юм. Эх хүн бол өөрийн хүүхдээ өрөвдөөд гомдоосон нэгнийг загнах л болно. Ингэснээр тэгээд юунд хүрэх юм? Ээж чинь нөхрийг чинь хүндлэхээ болино. Дараа нь та нөхрийгөө нэр төрийг сэргээх чинь маш хэцүү болно. Шударга бай л даа, хэрэв тэр үнэхээр муу бол түүнээс яваад л өг, тэгээд ээжтэйгээ амьдар 
Та дэмжлэг авахын тулд найз бүсгүйдээ гомдоллосоноор тэр нь ам дамжин яригдаж бүр таны тухай яриагаар хүртэл хачирлагдан түгэх болно. Таны нэр ч бас сэвтэх л болно. Ингэх хэрэг байна уу? Эсвэл та өөрийн найз бүсгүйгээ " эрэлхэг Бор шиг " ганц ч үг –цааш ярихгүй гэж гэнэхэнээр бодож байна уу?
Та нөхрийхөө тухай муугаар ярихдаа өөрийгөө хамаагүй илүү гэж бодож байдаг. Та өөрийнхөө бардам давлиун занг хөгжүүлж байдаг. Эмэгтэй хүн нөхрийхөө тухай муугаар ярьж эхлэхдээ нөхөртэйгээ холбогдох үл харагдах шижмийг таслаж өөрийн амьдралаар амьдарч эхэлдэг. Энэ үед бол гэр бүлийн харилцаа үгүй болно. Нөхөр нь өөрийн амьдралаар амьдарна. Та үүнийг нь мэдрээд хамгаалалтанд орж буцах замаа хайж эхэлнэ. Тэгээд эцэст нь яагаад бидний хооронд ийм болчихов оо? Бид яагаад хамтран амьдрагчид болчихов оо? Гэсэн тэнэг асуулт гарна
Нөхрөө буруутгаснаар та өөрийн мэдэлгүй түүнийг “ муу ” бүхэнрүү түлхэж байгаа юм. Тэр өөрчлөгдөөд ч хэрэггүй. Тэгвэл бид хэнийгээ буруутгах болж байна аа?
Өөрийнх нь тухай бодсон муу бодол бүрийг чинь эр хүн тооцож, таны хувьд мөрөөдлийн залуу нь байхаа больсоноо мэдэрч, та түүнд хайргүй болсоны гэдгийг чинь мэдрэх ба ийм үед буйдан дээрээ хэвтээд танаас хариугаа авч эхэлдэг. Бид дахиад л муу муухайгийн тойрогт орж эхэллээ. Буйдан дээрээ хэвтэнгээ тэрээр өөрийхөө тухай огт мэдээгүй олон олон зүйлийг сонсож мэдэж авч байдаг. Гэтэл бид уг нь түүнийг гавьяа амжтилтруу түлхэх гээд байгаа шүү дээ.
Яах вэ?
Нөхрийхөө тухай муугаар ярих нь бүү хэл бодох ч үгүй болох нь чухал. Бид өөрсдийн бодлыг ил гаргаж хэлэхгүй ч гэсэн тэдгээр нь материаллаг байх ба бодит байдалд нөлөөлж байдаг юм. Та нөхрийнхөө талаар гомдоллохоо больсон ч дотроо азгүй амьтан гэж бодсоор л байх аваас юу ч өөрчлөгдөхгүй урьдныхаасаа ч дор болж мэднэ. Энэ бүхнийг л би дандаа алдаж байсан юм л даа.
Төгс төгөлдөр нөхрийн талаархи бодлоосоо салах. Энэ бодол бидний дотор маш гүнзгий суусан байдаг болохоор энэ бодлоосоо ангижран салахад маш хэцүү байдаг. Амьдрал яагаад ч юм ийм л зохион байгуулалттай байдаг. Бусдыг өөрчлөхийн тулд тасралтгүй уйгагүй тэмцэж болдог л доо, гэхдээ энэ санаагаа жаахан л сулруулж орхиход сэтгэл санаа сэргэж, эргэн тойрон чинь үлгэрийн юм шиг л өөрчлөгдөж эхэлдэг
Төгс төгөлдөр хүнийг хүсэх явдал нь төгс төгөлдөр нөхөртэй байх гэсэн дотоод бодолтой холбоотой. Энэ хүсэл нь байрандаа зогсоод л “ тэнгэрийн муухай арилах ”-ыг хүлээхэд хүргэдэг. Та юу гэж бодож байна? Төгс төгөлдөр эр хүн гараад ирэх үү? Таны эр нөхөр чинь яг юу юу хийх ёстой, ямар орлоготой байх талаар хүсэл горьдлогоосоо сал. Энэ горьдлого хүсэл нь өвдөлт, сэтгэл гутралаас өөр юунд ч хүргэхгүй 
Та эр нөхрийнхөө талаар муугаар ярихаа болимогц түүнийг өөрчлөх бодлоосоо ангижирдаг. Тэгснээр та түүнийг яг байгаа чигээр нь л хүлээн авдаг. Өөрчлөгдөх гэдэг нь эр хүний зорилтод багтдаггүй гэдгийг та ойлгох хэрэгтэй. Эр хүн бол баримлын шавар биш. Харин эмэгтэй нь өөрчлөгдөх ёстой юм. Эмэгтэй хүн л өөрийн уян зөөлөн байдлыг хөгжүүлэх учиртай.
Таны найз бүсгүйчүүд зөвхөн таны үгэнд итгэж, таны ашиг сонирхолын үүднээс ханддаг учраас хэзээ ч тэдэнд эр нөхрөө бүү муул. Тэд үнэнийг ялган салгаж зөв хариулт зөвлөгөө хэзээ ч өгч чадахгүй. Тэдний зөвлөгөө нь дандаал буруу байдаг. Тэгвэл тэднээс зөвлөгөө авах гээд яах юм бэ?
Эр нөхрийхөө талаар найз бүсгүйчүүдтэйгээ зөвлөлдөж байгаа эмэгтэй бол хүүхэд шиг гэнэн зантай хэвээрээ байгааг илтгэдэг гэдгийг санаж яв. Ихэнхи бүсгүйчүүд өөрийн хүч энергийг нөхөртөө чиглүүлэн шингээхийн оронд өөрийн найз бүсгүйчүүддээ зарцуулж байдаг.
Хэрэв та эр нөхрийнхөө талаар муугаар бодож байгаа бол энэ нь танд л ямар нэг учир байгааг илэрхийлэх бөгөөд та түүнээ олж харахыг хүсэхгүй байна гэсэн үг.
“ бусдаас олж харсан болгон бидэнд байдаг. Таны дотор байгаа бодлыг бид гаднаас нь харна. Өрөөлийг харахдаа таны сэтгэлд мэдрэгдэх бүхэн бидний энергид байж байдаг. Өөрчлөлт хийх анхны алхам бол өрөөлийг биш өөрийгөө олж харах ” Мария Ракитина
Өөрийн бодлуудаа хянаж эхэл. Эр нөхрийнхөө талаар муугаар бодож эхлэх л юм бол энэ нь та ямар нэгэн сөрөг бодолд автаж өөрийн зовлон шаналалын бурууг түүнд тохохыг хүсэж байна гэсэн үг юм. Ийм үеүдээ сайтар мэдрэн тогтоож бусдад бурууг тохох гэсэн эрмэлзлэлээ сэтгэлийн тэнхээ гаргаж хазаарла.
Хохирогч байхаа боль
Өөрийн эр нөхрөө хүндлэх арга ухаанд суралц. Тэгэх аваас эр хүн үүнээс эерэг энерги авч эргэн тойрондоо шилжүүлж түүнийг бусад хүмүүс хүндэлдэг болно. Түүнийг өөрт чинь хэрэгтэй, үнэ цэнэтэй гэдгийг байнга мэдэрч илэрхийл. Энэ нь эр хүнийг өөртөө итгэлтэй болгож өгдөг. Түүний амжилт олох нь гарцаагүй болох ба энэ нь зөвхөн цаг хугацааны л асуудал байх болно. Эмэгтэй хүн хажууд байх эр нөхрийнхөө давуу талыг мэдрэн түүнийг нь өдөөж өөгшүүлсэн цагт эр хүнд жигүүр ургах мэт болж тэр азтай байж, түүний хийсэн бүхэн нь амжилттай болно. Тэр хэзээ ч буйдан дээр налайн хэвтэхгүй, гэрийн мухар сахихгүй.
Эр хүн бие даан аз жаргалыг боловсруулан гаргаж чаддаггүй юм. Тэр зөвхөн хажууд эмэгтэй нь хэрхэн түүнийг хайрлаж байгаа, хүндэлж байгаа, үнэлж байгаагаас шууд шалтгаалан аз жаргалыг бүтээдэг.

Эх сурвалж: Unuudur.mn 
List of Articles
Гарчиг Date Уншсан

Нэгэн бүсгүйн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. “ Эмэгтэй нь нөхрийнхөө тухай яаж юу гэж бодно вэ эр нөхөр нь яг тийм болдог ” гэж нэг удаа би интернетээс уншсан юм. Гайхалтай шүү. Яг л ийм болдог, байдаг. Үүнийг яах ч арга байхгүй. Энэ ...

Нөхрийхөө тухай муугаар я...

  • Оруулсан өдөр: 2017-01-21

33

VIEWS

Хүн төрөлхтөн энэ өвчнийг мэддэг болоод олон мянган жил болж байгаа. Наад захын жишээ татахад л нийтийн тооллоос өмнөх 2 мянган жилийн тэртээ эртний Вавилон хотноо эрэгтэйчүүдэд сүрьеэтэй эхнэрээс салахыг зөвшөөрсөн хууль гаргасан байсан нь ...

Уушигны сүрьеэ өвчин

  • Оруулсан өдөр: 2016-12-18

10

VIEWS

1. Унтахынхаа өмнө 1 цайны халбага зөгийн бал идэж, тогтсон цагтаа унт. 2. Өглөөдөө 30-40 минут дасгал хий. Өлөн дээрээ 1 аяга буцалсан хүйтэн ус уу. 3. Өдөрт сүү, өндөгний шарыг заавал ид. 4. Оюуны хөдөлмөр эрхэлдэг бол фосфор агуулдаг хүн...

Ядаргаатай тэмцэх file

  • Оруулсан өдөр: 2016-10-23

222

VIEWS

         Эрүүл мэндийг зөв зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөн ба тамхинаас татгалзах гэсэн тулгын гурван чулуутай гэж болно. Энэ гурван зарчмыг баримталж чадсан хүний зүрх судасны өвчин болон хорт хавдраар өвдөх эрсдэл нь 2-3 дахин багас...

Эрүүл хооллолтын 10 алхам file

  • Оруулсан өдөр: 2016-10-20

38

VIEWS

Нярай, нялх хүүхэдтэй хүмүүс рахитын шинж тэмдэгийг ажиглаж байх нь өвчнийг эрт илрүүлэн төгс эмчлэхэд нэн чухал. Тархины даралттай хүүхдэд илрэх шинж тэмдэг нь хүүхэд цочимхой, уйламхай, нойр хөнгөн, унтаж байхдаа татвагнаж сэрдэг. Хөхөх, ...

Хүүхдээ тархины даралттай... file

  • Оруулсан өдөр: 2016-10-18

36

VIEWS

Чихрийн шижин нь архаг явцтай, амьдралынхаа туршид өөрөө өөртөө байнга анхаарал хяналт тавих шаардлагатай өвчин юм. Эмч, өвчтөний хамтын хөдөлмөрийн үр дүнд л чихрийн шижинг байнгын ээнэгшилд байлгаж чадна. Өндөр мэргэжил мэдлэгтэй, олон жи...

Чихрийн шижинтэй өвчтөний...

  • Оруулсан өдөр: 2016-10-11

40

VIEWS

Зүүд бол далд ухамсрын ертөнцөд болж буй үзэгдэл мөн. Зүүд бол хүний мэдрэл,сэтгэлийн хамгийн нууцлаг илрэлүүдий н нэг юм. Зүүдний нэрт тайлбарч Густав Миллер “Зүүд нь хүний бодит мэдрэхүй салгагдсан үед далд ухамсрын ертөнцөд болж буй үзэг...

Зүүд нь хүний бодит мэдрэ... file

  • Оруулсан өдөр: 2016-10-11

104

VIEWS

Ходоодны шархны талаар та юу мэдэх вэ? Бидний амаар ороод биед шингэх нь шингээд, гадагшлах нь гадагладаг хоол ундны боловсролт ходоодтой шууд холбоотой. Өөрөөр хэлбэл ходоодонд хоол орж байж л цаашдын “жам” нь шийдэгддэг гэсэн үг. Арай дэлг...

Ходоодны шархны талаар та... file

  • Оруулсан өдөр: 2016-10-06

80

VIEWS

Би гэдэг хүн бусад эмэгтэйчүүдийн адил өөрийгөө жаахан махлаг гэж боддог. /угаасаа ч жаал илүү жин бий л дээ/ Хамгийн хурдан яаж турах вэ гэдэг асуултанд 1 найз маань турах оддын аргыг санал болгосон юм. 7 хоногт 5 кг гэдэг гоё л санагдаж ба...

7 хоногт 5 кг турах арга file

  • Оруулсан өдөр: 2016-08-29

54

VIEWS

Тэгэхээр өндөр болгодог дасгалын хамгийн гол зарчим бол яс булчингийн сунгалт. Хүүхдийн гар хөлний чөмөгтэй том яснуудад өсөлтийн зааг гэж нэрлэдэг мөгөөрсөн холбоос байдаг бөгөөд энэ нь бага насанд уян хатан сунамтгай чанартай байдаг тул б...

Өндөр болгох дасгал, зөвл... file

  • Оруулсан өдөр: 2016-08-29

25

VIEWS

Цагаан гаа . Цагаан гаа нь хурц амттай, халуун чанартай. Ерөнхийдөө бүх гурван дошаг тэнцвэржүүлэх үйлчилгээ үзүүлдэг хэдий ч шар голлосон хүмүүс аль болох багаар хэрэглэх хэрэгтэй. 1. Цагаан гаа нь хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруул...

Tsagaan gaanii ach tus file

  • Оруулсан өдөр: 2016-08-28

72

VIEWS

Ямар нэг өвчин зовиургүй атлаа амнаас эвгүй, өмхий үнэр гарахыг анагаах ухаанд халитоз гэдэг. Буффалогийн их сургуулийн эрдэмтэд нь үүний шалтгааныг нь олж тогтоосон тухайгаа Америкийн стоматологийн холбооны хурал дээр мэдэгджээ. Мэргэжилтн...

Амнаас эвгүй үнэр гардаги... file

  • Оруулсан өдөр: 2016-08-28

47

VIEWS

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт амбулаторийн 75563 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчлөлөөр 6889 тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн  долоо хоногтой харьцуулахад дунджаас 0.1 хувиар нэмэгдсэн байна. Дүүргүүдийн хувьд томуу, томуу тө...

Томуу, томуу төст өвчнөөс... file

  • Оруулсан өдөр: 2016-08-28

16

VIEWS

-Стресс, ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх (adaptogen/дасан зохицох үйл явцыг сайжруулах) -Ядралтыг (оюун санаа, биеийн) багасгах -Цусны сахар бууруулах -Хавдар тусах эрсдлийг бууруулах -Нөхөн үржихүйн эрхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулах ...

Солонгос хүн орхоодой яма... file

  • Оруулсан өдөр: 2016-08-28

32

VIEWS

Хүний мэдээллийн 70% хангаж байдаг болохоор нүд нь маш чухал эрхтэн юм. Маш чухлын дээр маш эмзэг эрхтэн болохоор өчүүхэн төдий гэмтэл ч хараа муутгах, бүр сохроход хүргэж болзошгүй байдаг. Нүдний гэмтлийн үед эвэрлэг бүрхэвч, болор ба шилл...

Нүдний гэмтэл file

  • Оруулсан өдөр: 2016-08-28

33

VIEWS

Бүх эд эрхтэнд хавдар үүсч болно. Хүний бие махбод маш олон төрлийн эдээс тогтдог бөгөөд ямар эдээс үүссэнээс шалтгаалаад хавдар янз бүр байдаг. Хүний биеийн аль нэг хэсгийн эс хяналтгүй өсөж,  олширсноор хавдар үүснэ. Хорт хавдрыг өмөн гэдэ...

Хорт хавдар буюу рак

  • Оруулсан өдөр: 2016-08-28

16

VIEWS

Та өөрөө бий болгодог Тиймээ, толгойн өвчнийг та өөрөө үүсгэдэг. Аль нэг зүйл таны стрессийн түвшинг өндөрсгөхөд нөлөөлж таны толгойн өвчин үүснэ. Гол үйл явц нь гадны өөр  өөр хүчин зүйлс нөлөөлж таны толгой өвдөхөд хүрдэг.  Мэдрэлийн сист...

Толгой өвдөх шалтгаанууд file

  • Оруулсан өдөр: 2016-08-28

23

VIEWS

1. Шоткин-Блюмбергийн шинж нь хэвлийн өмнө ханыг зөөлөн дарж байгаад гараа гэнэт огцом авахад өвдөлт илрэхийг хэлдэг. Хэвлийн гялтан цочирч үрэвссэний шинж юм. 2. Л.Н.Лумбадзегийн шинж. Өвчтөний хүйсэн дээр баруун гарын хурууны өндгөн хэсгэ...

Мухар олгойн шинжүүд file

  • Оруулсан өдөр: 2016-08-28

35

VIEWS

1. Зөвхөн дуртай ажлаа хийж байгаа хүн л ажиллахгүй амьдарч, амжилтанд хүрэх нь хурдан байдаг. Магадгүй өнөөдөр та мөнгөний төлөө л тэр ажлыг сонгосон байж болно, гэхдээ ирээдүйд дуртай ажлаа хийх мөрөөдлөө хэзээ ч битгий гээгээрэй. 2. Таныг...

Амжилтанд хүрсэн хүмүүсий... file

  • Оруулсан өдөр: 2016-04-21

772

VIEWS

Энэ удаагийнхаа булангаар бүсгүйчүүдийн эрүүл мэнд, гоо сайханд тустай зарим зөвлөгөөг хүргэе. Ямар ч гоо сайхны бүтээгдэхүүн бүсгүй хүнийг гялалзсан тунгалаг харц, туяа татсан амьд эрүүл байдлаар гоёж чадахгүй. Яагаад гэвэл эмэгтэй хүн эрү...

10-4-дүгээр сард магни их... file

  • Оруулсан өдөр: 2016-02-25

1022

VIEWS

>

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЗУУЧ

КИНО

ШҮЛЭГ ЯРУУ НАЙРАГ