НҮҮР
НҮҮР
МЭДЭЭ
МЭДЭЭ
ФОРУМ
ФОРУМ
АВТО ЗАХ
АВТО ЗАХ
АЖЛЫН ЗАР
АЖЛЫН ЗАР
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ
БОЛОВСРОЛ
БОЛОВСРОЛ
ЧӨЛӨӨТ ЦАГ
ЧӨЛӨӨТ ЦАГ
ЗУРХАЙ
ЗУРХАЙ
ЭРҮҮЛ МЭНД
ЭРҮҮЛ МЭНД
gadaad ajilchdad tuslah tov
СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
XE Login

 
  

Мж трейд Солонгос автомашины онлайн худалдаа

mongold odo... [08-16]
sonirhson hun utsaar lawlanauu 98987769 98988769
Бүх төрлийн авто машин он хамаарахгүй барьцаалж зээ...
Zarna/solino [05-29]
Zarna/solino BMW 5 serie 2009/2012 11500$
landrover f... [05-29]
Temuulen Dangaa landrover free lander 1.8cc mehanic...
2016оны 4 сарын 29нд орж иpcэн гаалийн бичигтэй 200...

MOBILE MARKET

s3 50.000 [05-29]
zarna 50.000
2 симтэй, original Мобигоос авж байсан, FM radio, М...
S6 edge tsa... [03-06]
Solongosoos irsen S6 edge tsagaan ongotei 32 gb uta...
Untitled [02-05]
I watch zar... [02-05]
Bluetooth-r utastai xolbogddog, utsand duudlaga irx...
 
Бичлэгийн тоо 10

11

2016-Feb

С.Жавхлан, Т.Баясгалан - Хаврын найраг

Бичсэн: MGLTuurgatan IP ADRESS: *.195.169.4 Уншсан: 192

28

2015-Jun

Төрмандах Жаргалтай явна хоёулаа

Бичсэн: mglbtr IP ADRESS: *.17.107.92 Уншсан: 70

25

2014-Dec

Дөлгөөн шинэ жил

Бичсэн: MGLTuurgatan IP ADRESS: *.72.13.148 Уншсан: 93

14

2014-Dec

Sarantuya - Tsagaan shono High Quality

Бичсэн: 01admin IP ADRESS: *.17.105.151 Уншсан: 625

14

2014-Dec

Хамаг Монгол" Төсөл С.Жавхлан "Тэмээн жингийн цуваа"

Бичсэн: 01admin IP ADRESS: *.17.105.151 Уншсан: 70

21

2014-Oct

Оноосон тавилан /Өгүүллэг/

Бичсэн: MGLTuurgatan IP ADRESS: *.179.20.148 Уншсан: 220

Цэлгэр том ариун цэврийн өрөөний цонхон дор тавьсан хуучин яйжгий сандал дээр ээж нь суучихсан охиноо дүрлийтэл харж байлаа. Шүлт ихтэй хямдхан барааны саван, хлораминтай усанд түлэгдэж зөөлөрсөн гараараа түүний духыг нь илж “Миний муу бондгор охин овоо доо” хэмээн үнсэхээр уруулаа цорвойлгов. Гэвч ээж нь түүнийг үнссэнгүй. Хандаа үнсүүлэх гэж өндөлзсөн ч ээж нь аажим аажмаар холдсоор алга болчихов. “Ээжээ, ээжээ” хэмээн хичнээн дуудсан ч эргэж ч харсангүйд гомдож, бахардан тэр нойрноос сэрлээ. Цаг харвал үүр цайх дөхөж байгаа бололтой. Өчигдөр оройн найр цэнгэл, магтаалын үгсээс түүнд юу ч үлдсэнгүй. Харин ээжийнх нь хэлсэн “овоо доо” гэсэн үг л толгойд нь эргэлдэж эхлэв. Хөөрхий дөө. Миний ээж хүн магтаж, долигонож, хуурамч сайхан үгээр хүний толгой эргүүлж явсан биш. Магтуулж, шагнуулж, бас эрх мэдлийн төлөө зүтгэж байсан биш. Овоо доо гэдэг ганцхан урмын үгнээс өөр сайхан үг мэддэггүй байсан байлгүй дээ” хэмээн бодоход нулимс нүдийг нь бүрхээд ирэв. Хандаа ээжтэйгээ хоёулханаа амьдардаг байлаа. Ээж нь эмнэлэгт асрагч хийнэ. Хүнд өвчтөнүүдийн өтгөн шингэнтэй зууралдаж, ОО-ын өрөөний шал зүлгэх ээжээсээ Хандаа үргэлж ичдэг байж билээ. Ангийнх нь охидууд эцэг эхийнхээ тухай ярихад Хандаа дуугардаггүй, “Манай ээж эмнэлэгт ажилладаг” гэхээс өөр юу ч хэлдэггүй байв. Үнэндээ тэр ээжийнхээ ажил дээр ирэнгүүтээ л сайхан зантай их эмч хүүхний өрөө рүү орчихно. Эмч нарын яриаг өдөржин чагнаж, хичээлээ давтаж суусаар ээжийгээ ажлаа дуусгахыг хүлээнэ. Ажил тарсан хойно охин ээжийгээ хувцсаа өмсөөд гарч ирэхийг хүлээн эмнэлгийн үүдэн дээр зогсож байдаг байлаа. Өдөржин шал зүлгэж, өвчтөнүүдийн өтгөн шингэнтэй зууралдсан ээжийгээ гарч ирэхэд ч охин нэг их юм ярихгүй.
-Ээжээ та яагаад асрагч хийдэг юм. Эмч болж чадаагүй юм уу? гэхэд ээж нь
-Яасан. Ээжийнх нь ажил муухай байна уу? гэснээ инээмсэглэнэ. Хандаа
-Муухай. Ёстой муухай ажил. Таны гараас хлорамин үнэртэж байна. Та эмч байсан бол гоё байхгүй юу. Би хэзээ ч тань шиг цэвэрлэгч болохгүй гэвэл ээж нь гомдсон шинжгүй
-Оноосон тавилан л юм байлгүй дээ гэдгээс өөр үг хэлдэггүй байлаа.
Оноосон тавилан...Энэ үгэнд Хандаа үнэн голоосоо дургүй. Охин өсөхийн хэрээр ээж шигээ тавилантай байхыг хүссэнгүй. Анагаахын дээдэд орсон хойноо ч асрагч ээжтэй гэдгээ бусдад мэдэгдэхийг хүссэнгүй. Тавиланг цаанаас нь оноож өгдөг гэдэгтэй тэр өнөөдөр ч эвлэрч чадахгүй яваа нэгэн. Үнэндээ өчигдрийг хүртэл тэр ээжийгээ уруу дорой, бас тэмцэл зүтгэлгүй амьдарсан хэмээн голдог байлаа. Хандаа эмч угаасаа ах дүү цөөтэй хүн. Дээр нь жаахан зожигдуу, дураараа зантай учраас тэр бүр хүнд найр тавиад байх нь тун ховор. Өнчин өрөөсөн, ядуу зүдүү өссөн ч гэсэн өөрийнхөө чадлаар л амьдарч, өөрийнхөө хүчээр бүхнийг даван туулж байна хэмээн тэр цээж тэнэгэр боддог байлаа. Ядуу асрагч, жорлонгийн шал зүлгэдэг байсан нөхөргүй хүүхний ганц охин гэж хэлүүлэхээс тэр үргэлж айж эмээж ирсэн. Амьдралтай тэрсэлдэж, хэзээ ч, хэний ч өмнө бууж өгөхгүй, ээж шиг уруу дорой амьдрахгүй гэж тэр зүтгэдэг, тиймдээ ч өдий зэрэгтэй яваа гэж бардамхан боддог байлаа. Хандаа эмч гавьяатынхаа найрыг өргөн хийхээр шийдсэн ч гэсэн ээжийнхээ хуучны найзууд, хамт ажилладаг байсан хүмүүсээс ганцыг ч урьсангүй. Гэвч түүний найранд ирсэн хөгшин багш хундага барин тайзан дээр гарч ирснээ “Манай Хандаа үнэхээр азтай охин шүү. Хандаагийн ээж Оюунаа манай Анагаахын дээдийн толгой цохидог сурлагатай, бас авьяастай охидуудын нэг байлаа. Биднийг дөрөвдүгээр курсдээ Эх нялхаст дадлага хийж байхад хөдөөний оюутан охин төрөхийн хүндрэлээр нас барж, өнчирч үлдсэн охиныг нь асрамжинд өгөх гэж байхад Оюунаа маань өргөж авсан юм. Хандаа таван нас хүртлээ эмнэлэгээр явж, найз маань сургуулиа ч төгсөж чадаагүй. Олон жил асрагч хийж, эмнэлгийн хар бор бүхий л ажлыг амжуулдаг байлаа. Харамсалтай нь өнөөдөр бидний дунд алга. Хэрвээ Оюунаа маань сургуулиа төгссөн бол, мэргэжлээрээ ажиллаж байсан бол гавьяат биш, бүр Ардын эмч цолыг ч авах чадалтай хүн байсан юм шүү” хэмээн палхийтэл хэлэх нь тэр. Архины ааг, найрны халуунд халамцсан хүмүүс хөгшин багшийн үгийг төдийлөн сайн сонссонгүй бужигнацгааж байлаа. Харин энэ үг Хандаагийн зүрхэнд, бүр сэтгэлд хүртэл шивж нулимс болон асгарч эхлэв. Нэг л мэдэхэд тэр ариун цэврийн өрөөнд халтайтлаа уйлчихсан зогсож байсан. Найр хэрхэн өндөрлөж, зочид яаж тарсныг ч тэр сайн мэдсэнгүй. Үнэндээ ээжийгээ л өрөвдөж байлаа.
Цонхоор харвал дөнгөж л үүр цайж байлаа. Хандаа яаран хувцаслаад гадагш гарлаа. Хотын хөл хөдөлгөөн сэлүүхэн байсан ч эмнэлэг хүртэлх зам суначихсан юм шиг л санагдана. Тэрээр ээжийнхээ ажиллаж байсан эмнэлэгт ирлээ. Өнөөх л том цэлгэр ариун цэврийн өрөө яг хэвээрээ. Харин ээжийнх нь сууж хөлөө амраадаг байсан хуучин модон сандал л алга. Хандаа хэсэг эргүүлж тойруулж харснаа хувинд ус хийж, хиртэй муу алчуурыг зад угаагаад шалыг нь зүлгэж гарлаа. Хүйтэн хөлс, гашуун нулимс нүдийг нь бүрхсэн ч тэр ариун цэврийн өрөөг нэг бүрчлэн цэвэрлэв. Гэхдээ ээжийг нь гар хүрэхэд л өнгө ордог байсан тэр шал нэг л халтар санагдаад болдоггүй. Үнэнийг нуусан ээжээсээ, бас ээжийгээ арчаагүй дорой хэмээн бодож явсан өөртөө гомдон, гомдон шал зүлгэлээ. Яагаад ч юм түүний нулимс хүрсэн газар өнгө орж байх шиг санагдахад тэр шал арчихаа болив.
Оноосон тавилан... Хувь тавиланг хэн нэг нь оноож өгдөггүй, харин хүн өөрөө л сонгож авдаг гэсэн хатуу бодлоосоо тэр огтхон ч ухрахыг хүссэнгүй. Гэхдээ төрөхийн хүндрэлээр нас барсан хөдөөний оюутан бүсгүйн улаан нялзрай охиныг Анагаахын дээдийн оюутан өргөж аваагүй бол Хандаа ямар хувь тавилан сонгож авах байсан бол гэсэн асуултад хариулт олж чадсангүй. Харин Анагаахын дээдийн оюутан охин нялх хүүхэд үрчилж аваагүй бол ямаршуухан амьдрах байсан бол гэж тэр төсөөлөн бодож чадаж байлаа. Олонд хүндлэгдсэн эмч, элбэг хангалуун амьдрал, бас нэр хүнд... Энэ бүхнийг ээж нь Хандаагаар сольж, эмнэлгийн ариун цэврийн өрөөнд бүх насаа үдсэн гэж бодохоор л гашуун нулимс хацрыг нь зуран зуран урсаж байлаа.

Эх сурвалж: everyday.mn

27

2014-Sep

Choinom - Jargal, Zovlon

Бичсэн: 01admin IP ADRESS: *.17.105.151 Уншсан: 1616

27

2014-Sep

Hairiin shuleg

Бичсэн: 01admin IP ADRESS: *.17.105.151 Уншсан: 2028

27

2014-Sep

Nutsgen Bieiin Goo Saihniig Aldarshuulya

Бичсэн: 01admin IP ADRESS: *.17.105.151 Уншсан: 1732

>

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЗУУЧ

КИНО

ШҮЛЭГ ЯРУУ НАЙРАГ