НҮҮР
НҮҮР
МЭДЭЭ
МЭДЭЭ
ФОРУМ
ФОРУМ
АВТО ЗАХ
АВТО ЗАХ
АЖЛЫН ЗАР
АЖЛЫН ЗАР
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ
БОЛОВСРОЛ
БОЛОВСРОЛ
ЧӨЛӨӨТ ЦАГ
ЧӨЛӨӨТ ЦАГ
ЗУРХАЙ
ЗУРХАЙ
ЭРҮҮЛ МЭНД
ЭРҮҮЛ МЭНД
gadaad ajilchdad tuslah tov
СҮҮЛИЙН СЭТГЭГДЭЛ
XE Login

 
  

Мж трейд Солонгос автомашины онлайн худалдаа

mongold odo... [08-16]
sonirhson hun utsaar lawlanauu 98987769 98988769
Бүх төрлийн авто машин он хамаарахгүй барьцаалж зээ...
Zarna/solino [05-29]
Zarna/solino BMW 5 serie 2009/2012 11500$
landrover f... [05-29]
Temuulen Dangaa landrover free lander 1.8cc mehanic...
2016оны 4 сарын 29нд орж иpcэн гаалийн бичигтэй 200...

MOBILE MARKET

s3 50.000 [05-29]
zarna 50.000
2 симтэй, original Мобигоос авж байсан, FM radio, М...
S6 edge tsa... [03-06]
Solongosoos irsen S6 edge tsagaan ongotei 32 gb uta...
Untitled [02-05]
I watch zar... [02-05]
Bluetooth-r utastai xolbogddog, utsand duudlaga irx...
 
170
Бичлэгийн тоо 2

24

2015-Oct

Д.Жигүүр хүүд амьдрал бэлэглэе 2013 оны 3 сарын 18

Бичсэн: hoebenorthcott IP ADRESS: *.251.175.202 Уншсан: 2455

c3a136f69d5b0a75original.jpg


Уншигч таны харж байгаа энэ хүү бол 12 настай Дамдины Жигүүр. Хорвоод мэндлээд амьдрахыг хүссэн энэ бяцхан хүү 2009 онд бөөрний хурц үрэвсэл оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн боловч 2012 оны есдүгээр сарын 28-нд бөөрний дутагдалд орсон юм. Хүүгээ амьд авч үлдэхийн тулд аав Дамдин нь нэг бөөрөө өгч донор нь болохоор зэхэж байтал гэнэт зүрх нь хаагдаж нас барж энэ гэр бүлд зовлон дээр зовлон болоод байна.

Дамдин “Мongolian Airlines” компанид олон жил ажилласан нисэгч хүн байсан аж. Харин Д.Жигүүр хүүгийн ээж улсад 23 жил багшилсан багш. Тиймээс олны буянд хүүгийн эмчилгээний мөнгө цугларна гэдэгт итгэж байна. Монголд бөөр шилжүүлэн суулгах мэс засал 18-с дээш насны хүнд хийдэг болохоор Жигүүр хүү эх орондоо эмчлэгдэх боломжгүй юм билээ. Тиймээс Солонгос улсад очиж бөөр шилжүүлэн суулгахад нийтдээ 50 сая төгрөг хэрэгтэй болох юм. Эмчилгээний зардлаа олчихвол Солонгосын ЭСЯ-д хандах аж. Өнөөдрийн байдлаар Д.Жигүүр хүү хамгийн сүүлчийн боломжит судсандаа гуурс суулгаж аппаратанд орж байгаа болохоор түүнд цаг маш бага байна.

Мэдээж айл болгоны амьдрал өөр. Бүгд л өөрийн гэсэн жаргалтай бас зовлонтой. Таван төгрөг май гээд аваад өгөх сэтгэл байвч байхгүйн зовлон бас байна. Ард түмнийхээ өдрийн нь талхнаас булаалдахгүй ээ. Гагцхүү хүүгийн бөөрийг солиулах эмчилгээнд сэтгэлийн хандив болгож нэг мессэж л илгээж өгөөч гэж хүүгийн ээж гуйж байна.Тэрбээр хүүгээ амь явахыг харахын тулд өрөөсөн бөөрөө өгнө. Цэл залуухан миний хүү амьд явах нь миний амьд явахаас хавьгүй чухал байна гэж тэрбээр хэлсэн юм.

Элэг нэгт ахан дүүсээсээ хичээнгүйлэн хүсч байна. Д.Жигүүр хүүд амьдрал хайрлахын тулд та бид тусгай дугаар болох 150450 дугаарт мессэж бичихэд л болно. Монголд эмчилгээний зардлаа олох гээд шаналж яваа зөндөө хүүхэд байгаа. Аав нь амьд байсан бол бид хоёр яаж ийж байгаад хүүгээ эмчлүүлэх байсан. Харамсалтай нь надад ард түмэндээ хандахаас өөрөөр хийж чадах зүйл алга байна. Бид чинь сайхан сэтгэлтэй ард түмэн шүү дээ. Дуслыг хураавал далай гэдэг болохоор ард түмнийхээ тусын сэтгэлд найдаж байна. Хүү бид хоёр эмчлүүлчихээд нутагтаа ирж эх орныхоо сайн сайхны төлөө ажиллаж амьдрах болно” гэж Батчимэг эгч хэлсэн юм. Сайн санааны үзүүрт тос гэдэг. Монголчуудад ядарч яваа нэгэндээ туслах өр нимгэн сэтгэл бий


Солонгост ээж 010-5943-9412   010-5943-9418

Солонгост дансны дүгаар 외환은행 620-220292-378 Damdin Jiguur


Хаан банк данс 5031662383 
Холбоо барих утас  8905062

Дүрэлзэн асч буй галаас дүүгээ аварсан А.Цэрэнтогтох хүү БНСУ-д эмчлүүлж байгаа билээ. Дүүгээ аварч, амьдрал бэлэглэсэн ч биеийнх нь 80 гаруй хувь нь түлэгдсэн түүний амь насыг аврахад хүнд байгаа талаар эмчилж байсан Монгол эмч нар өгүүлж буй. Тиймээс дүүгийнхээ төлөө мэргэжлийн аврагч нарын ч хийгээгүй алхамыг хийсэн зоригт хүүд Монголчууд туслаж хандив цуглуулан БНСУ-эд эмчлүүлэхээр болсон билээ.

Түлэгдсэн шархнаасаа болоод халуурч, өвдөлтөө тэсвэрлэх гэж шүд зуун эмнэлгийн орон дээр өвчинтэй, үхэлтэй тэмцэлдэн хэвтэж байгаа А.Цэрэнтогтохын хувьд эмчилгээний үр дүнд хавдар нь буурч, эерэг үзүүлэлт гарч эхэлсэн байна.   16 настай А.Цэрэнтогтох хүүд амьдрал бэлэглэхэд нь туслахыг БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа элэг нэгт монголчуудаасаа хүүгийн ар гэрийнхэн хүсч байгаа билээ.

 Дүрэлзэн асч, халуунаар цоргих гал руу орж бяцхан дүүгээ аварсан эрэлхэг хүү А.Цэрэнтогтохын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өглөө хийсэн гавьяаг эргэн санавал, “Аав, ээж хоёр нь ажилдаа явж, 16 настай А.Цэрэнтогтох хүү төрсөн дүү найман сартай А.Амарболдыгоо харан гэртээ үлдсэн байдаг. Сургууль нь амарсан болохоор дүүгээ харж, ээж нь ажилд орсон түүний хувьд 15 жил айлын ганц хүү байсан болохоор жаахан дүүдээ их хайртай байх нь аргагүй.

Тэр өдөр тэрбээр өдрийн турш дүүгээ харж, хоол унд хийж өгч, гадаа салхинд гаргасан бөгөөд дүүгийнх нь унтах цаг болж, тэд хамт гэрийнхээ баруун талын орон дээр унтсан байна. Үргэлж ээжийнхээ гар дээр бүүвэйлүүлж унтдаг дүү нь унтах гэж нойрмоглон уйлжээ. А.Цэрэнтогтох дүүгээ бүүвэйлсээр унтуулсан байна. Мөн хажуугаар нь хэвтэж байгаад дуг хийчихжээ. Гэтэл гэнэт тэнгэр дуугарч байгаа юм шиг дуу гарч, гэрийнх нь зүүн талаас улаан гал дүрэлзэн ассан байна. Дээгүүрээ хувцасгүй, биеийн тамирын өмдтэй хэвтэж байсан хүү ямар нэгэн зүйл дэлбэрэх дуу, улаан галыг хараад өөрийн мэдэлгүй гэрээсээ гараад гүйжээ. Нэг мэдсэн хажуу айлынхаа эгчид “Манайд гал гараад байна. Одоо яах вэ” гэж хэлж байсан гэнэ. Хамар хашааных нь эмэгтэй гэр лүү нь хартал, тооноор нь улаан гал дүрэлзэж харагдсан байна. Тэгээд “Дүү чинь хаана байгаа юм бэ” гэж асуусан гэнэ. Энэ үед гэрийнхээ баруун орон дээр дээрээс нь нимгэн хөнжил нөмөргөж унтуулснаа санаж А.Цэрэнтогтох гэр лүүгээ гүйжээ. Гал гарах үед ойролцоо явж байсан хүмүүс ч энэ үед ирж таарсан байна.

А.Цэрэнтогтох гэрийнхээ хаалгыг онгойлготол өөдөөс нь улаан гал тургиж, гэрийнх нь зүүн урд талын тооно дотогшоо цөмөрчээ. А.Цэрэнтогтох “Дүүгийн чангаар уйлах дуу сонсогдсон. Дууг нь сонсоод л шууд орсон” гэж ээж, аавдаа ярьсан байдаг.Дээгүүрээ цээж нүцгэн, хөл нүцгэн чигтээ улаан гал руу орж баруун орон дээрээ уйлах дүүгээ шүүрээд хаалга руу эргэтэл дээрээс нь гэр нь пирхийтэл буугаад ирсэн байна. Арайхийн шатаж буй унь, тооныг гараараа холдуулсан түүний хувьд энгэрт нь наалдсан дүүгийнхээ нүүр, гар нь түлэгдсэн ч гэсэн эсэн мэнд байгааг хараад “дүүгийнхээ амийг аварч чадлаа” хэмээн баярласан ч хэвтсэн газраасаа дахиж өндийж чадаагүй гэдэг. А.Цэрэнтогтохыг эмнэлэгт очиход өмсөж байсан биеийн тамирын өмд нь гуя, цавь, шуу гээд хөлд нь тэр чигтээ наалдсан, өмд нь хуванцар сав шатаад умайчихсан юм шиг л болсон байсан гэдэг. Монгол эмч нар түүний биед нь наалдсан өмдийг арайхийж салгаж авсан гэхээр ямар хэцүү байсан нь ойлгомжтой биз ээ.

Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн X ангийн сурагч А.Цэрэнтогтохын хувьд аав Б.Амарбат, ээж М.Болортуяа нарын хамтаар 2014 онд тус дүүрэгт хашаа худалдан авч, суурьших болжээ.  Түүний ээж М.Болортуяа пиццаны газар ажиллаж байгаад амаржсан бөгөөд том хүүгийнхээ сургуулийг амрахаар дүүг нь харуулаад ажилдаа оржээ. Харин аав Б.Амарбат ШӨХТГ-т жолоочоор ажилладаг байв. Ийм л нэг жирийн эгэл гэр бүлд тохиосон гамшигийн улмаас 16-хан настай хүүгийн амь хутганы ирэн дээр дэнжигнэж байна. Сайн санаат элэг нэгт ахан дүүс минь 16-хан настай хүүд амьдрал бэлэглэхэд туслаач ....

Цэрэнтогтох хүүгийн ээжийн хандивын данс

>

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЗУУЧ

КИНО

ШҮЛЭГ ЯРУУ НАЙРАГ